Одоогоор ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноосон бол энэхүү зээлийг улстөрчдөд олгох үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт 40 сая төгрөгийн торгууль ногдуулж, хорих ялаас чөлөөлөөд буй.
Түүнийг гэм буруугаа хүлээсэн, прокурортой зөвшилцсөн үндэслэлээр торгох шийтгэл хүлээлгэсэн. Тэрбээр мөн өөрийн хамаарал бүхий компанид 2 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байсан ч торгуультай өнгөрсөн нь хуулийнхан шийтгэл ногдуулахдаа ялгавартай хандаж байна гэдэг шүүмжлэлийг дагуулсаар байна.
Маргааш УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан үндэслэлээр шүүнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй