• МҮИС гэх хувийн сургууль ЭХЭМҮТ-ийн эзэмшлээс 4.8 метр газрыг дээрэмджээ

    2020-08-11

    Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв 1996 онд 9.3 га газрыг баталгаажуулж авсан боловч багассаар 7.7 га болжээ. Улмаар эмнэлгийн зүгээс шүүхээр явж, 2020 онд 8.1 га-гаар талбайн хэмжээгээ тогтоолгожээ. Монголын Үндэсний Их сургуулийн хувьд  удаа дараа эмнэлгийн эзэмшлийн талбайд халдахыг завжээ.

    Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн,  Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллалаа.

    Хамгийн сүүлд өнгөрөгч бямба гаригт эмнэлгийн хашааг эвдэж, өөрсдийнхөө хашааг хоёр метр хэрэнтэй сунгаж, тохижилтын ажлыг хийж эхэлсэн байна.

    Кадастрын зурагнаас харахад МҮИС-ийн барилга байгаа 4.8 метр газар Эх нялхсын төвийн эзэмшлийх. Өөрөөр хэлбэл, МҮИС анх барилгаа барихдаа 4.8 метр хэтрүүлэн барьжээ.

    Эх нялхсын эмч нарын зүгээс “МҮИС-ийнхэн үргэлж эмнэлэг эзэнгүй, амралтын өдрүүдээр дайрдаг”  гэсэн бол МҮИС-ийн зүгээс “Бид гарцгүй байна” гэсэн мэдээллийг өгч байсан юм.

    МХЕГ-аас найман метр газрын сэтлэн довжоо барьсан зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгах албан даалгавар өгчээ.

     Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан улсын газрыг хууль бусаар дээрэмдэж байгаа асуудлыг таслан зогсооно гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ