• Өвөр Монголд тарваган тахлаар 2 хүн нас баржээ

    Өнөөдөр Өвөр Монголын захиргаанаас сэтгүүлчийн мэдээлснээр, Бугат хотын Дархан муумянган хошуу болон Баян-нуур хотын Урдын өмнөд хошуунд тарваган тахлаар хоёр хүн нас барсан байна.
    Одоогийн байдлаар тусгаарласан хүмүүсээс халуурах зэрэг шинж тэмдэг илрээгүй бөгөөд тарваган тахлын нуклейн хүчлийн PCR шинжилгээний дүн нь бүгд сөрөг гарчээ.

    Өвөр Монгол тарваган тахлаас урьдчилан сэргийлж хянах чиглэлээр гурван талын хатуу бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал хулганаас хүнд халдварлахаас сэргийлэх, хүнээс хүнд халдварлахаас сэргийлэх, алсын зайнаас халдвар авахаас сэргийлэх эдгээр болно.

    ӨМ-ын Халдварт өвчин судлалын төвийн дарга Ван Вэньрүй хэлэхдээ, ӨМ-ын захиргаа тарваган тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлыг 97.66 сая юаниар санхүүжүүлж, бондын төслөөс 169.5 сая юанийг шилжүүлэн лабораторийн шинжилгээний чадвар болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулахад зарцуулах шийдвэр гарган ажиллаж байна гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ