• БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй: Вакциныг баталгаажуулбал эхний ээлжид Монголд нийлүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзсан байна.

    Энэхүү уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй БНХАУ коронавирусийн халдварын эсрэг вакцин гаргахаар шуурхай ажиллаж байгааг дурдаад ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлсэн гэнэ.

    Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлнэ гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ