Чингэлтэйчүүд “Засаг даргадаа захидал бичээрэй” аяныг эхлүүлжээ

2020-08-10

Чингэлтэй дүүргийг эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр, иргэн төвтэй болгохын төлөө тус дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын санаачилгаар “Засаг Даргадаа захидал бичээрэй” аяныг эхлүүлжээ. Чингэлтэй дүүрэгт оршин суугаа иргэд, ААН, оюутан, сурагчид оролцох боломжтой. Захидлыг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд:

  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба
  • 1-19 дүгээр хороодын байр
  • Info@chingeltei.gov.mn цахим хаяг
  • Чингэлтэй дүүрэг фэйсбүүк хуудсаар тус тус хүлээн авна

Захидалд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн оновчтой шийдэж болох шинэ санал, санаачилгыг тусгасан байх шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ