• Алтанбулагаар иргэдээ татан авах ажиллагаа өнөөдөр дуусна

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

    Татан авах ажиллагаа энэ сарын 7-ноос 10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг тус боомтоор хил нэвтрүүлнэ гэж тооцсон байна.

    Наймдугаар сарын 9-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ. Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан аж. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад аваад байна.

    Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу наймдугаар сарын 7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн хилээр нэвтэрчээ. Алтанбулаг хилийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа өнөөдөр 18:00 цагт дуусна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ