• Путиныг эсэргүүцсэн жагсаал Орос улс даяар 35 дахь хоногтоо үргэлжилж байна

    2020-08-10

    Оросын Хабаровск хотод тус мужийн захирагчийг баривчилсан явдлыг эсэргүүцсэнээр эхэлсэн жагсаал тав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Улс даяар болж буй жагсаалын талаар Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гаргахгүй байгаа ч гадныхан мэдээлж эхэлжээ.

    Тодруулбал, Хабаровск мужийн захирагч Сергей Фургалыг 2004-2005 онуудад мужийнхаа хэд хэдэн бизнес эрхлэгчдийн аминд хүрсэн хэргээр долдугаар сарын 9-ний өдөр баривчлан, саатуулжээ. Ерөнхийлөгч Владимр Путин түүнийг итгэл алдсан гэх ерөнхий үндэслэлээр Хабаровск мужийн захирагчаас огцруулж, оронд нь Михаил Дегтяревийг томилжээ.

    Харин Фургалын зүгээс өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа юм. Өнгөрөгч Бямба гарагт болсон жагсаалд “Фургаль бол бидний сонголт, тэр алуурчин биш” гэсэн лоозон барьсан нийт 3,000 гаруй жагсагчид оролцож, Фургалыг суллахыг шаардсан байна.

    Жагсаал зөвхөн Хабаровск бус өөр Оросын долоон хотод үргэлжилж байгаа бөгөөд Хабаровскд жагсагчдаас баривчлагдсан хүн байхгүй бол бусад долоон хотод жагсагчдаас нийт 10 хүн баривлагдан, саатуулагджээ.

    Сергей Фургалын хувьд 2018 сонгуульд Либерал Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж, Кремлээс дэмжлэгтэй нэр дэвшигчийн эсрэг үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Харин энэхүү ялалтыг Кремлийн гол хүчин болох Нэгдсэн Орос намыг доромжилсон хэрэг болсон гэж үзэж байгаа юм.

    Москва хотын хувьд Путиныг эсэргүүцсэн жагсаалаас 100 гаруй хүнийг баривчилжээ. Жагсагчид Ерөнхийлөгч Владимр Путиныг дахин 16 жилийн турш суудалдаа байх боломж олгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөн эсэргүүцэн жагсаж байгаа юм.

    Эх сурвалж:Aljazeera, France24

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ