• “Маш чухал ажлыг хариуцаж байгаагийн хувьд надад тэгж архидан согтуурах зав байхгүй”

    2020-08-10

    ХӨСҮТ-ийн удирдлагууд ажлын байран дээрээ архидан согтуурч, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчдын биед халдсан гэсэн мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Харин  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа үүнд өнөөдөр тайлбар өглөө.

    Тэрбээр “Маш чухал цаг үед маш чухал ажлыг хариуцаж хийж байгаагийн хувьд тэгж архидан согтуурах зав байхгүй. Надад унааж зугтаадаг хувийн машин ч байхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд хэтэрхий халдах, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн эсрэг дайрч, давшлах явдал гарсаар байна. Би бол тийм завтай хүн биш, надад тэгж явах цаг байхгүй” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ