• “ОХУ нийт хүн амынхаа 20 хувьд нь коронавирусын эсрэг дархлаа тогтсон гэж үзжээ”

    2020-08-10

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

    ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

    Олон улсын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тухайн улс орны нийт хүн амын 60-70 хувь, нарийвчлан тооцвол 66 хувьд нь коронавирусын эсрэг дархлаа тогтсон үед халдварын хоёр дахь давалгааг хохирол багатай даван туулж чадна гэж үзсэн байна.

    Гэхдээ одоогоор ийм олон хүнд нь дархлаа тогтсон улс орон дэлхийд нэг ч алга. Харин зарим улс орнуудын хувьд өөрийн хүн амдаа дархлаа тогтсон гэж үзэж байна.

    Тухайлбал, ОХУ нийт хүн амынхаа 20 хувь, Герман улс нийт хүн амынхаа 14 хувьд нь дархлаа тогтсон байх боломжтой гэж үзсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ