• Америкт хичээл эхэлсэн эхний өдрөөс эхлэн коронавирусын халдвар бүртгэгдэж эхэлжээ

    2020-08-10

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

    ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

    АНУ-ын Жоржиа мужийн нэгэн сургуулийн зарим багш, сурагчдаас коронавирусын халдвар илэрсэн учраас багш, сурагчид нийлсэн нийт 250 хүнийг хоёр долоон хоногийн тусгаарлалтад оруулсан байна.  Тодруулбал, 1-12 дугаар ангийн 11 сурагч болон хоёр ажилчдад коронавирус илэрчээ.

    Ийнхүү хичээл орж эхэлсэн эхний өдрөөс эхлэн халдвар бүртгэгдэж эхэлсэн байна. Тиймээс хичээл, сургууль эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхдээ маск зүүж, түүнийгээ дадал хэвшил болгоход анхаарахыг нийт эцэг, эхчүүдээс хүслээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ