Хонконгийн хэвлэлийн магнат Жимми Лайг үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн хэргээр баривчилжээ

Сөрөг хүчний хэвлэл мэдээллийн магнат Жимми Лайг даваа гарагт Хонконгийн цагдаа нар баривчилжээ. Түүнийг үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг зөрчиж, гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан гэж сэжиглэж байгаа юм. Энэ талаар South China Morning Post мэдээллээ.

Тус сонинд бичсэнээр, саятныг Коулоны хойг дахь харшид нь өглөө баривчилсан байна. Уг ажиллагааг үндэсний аюулгүй байдлын асуудлыг хариуцдаг шинэ хэлтсийн ажилчид гүйцэтгэжээ.

Жимми Лай бол “Pingo Daily” сонины эзэн юм. Түүнийг өнгөрсөн жил Хонконгт болсон засгийн газрын эсрэг жагсаалын гол зохион байгуулагчдын нэг гэж үздэг. Тэрбээр АНУ-ын улс төрийн элитүүдтэй нягт харилцаатай гэнэ.

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг БХАТИХ-ын байнгын хороо 6-р сарын 30-ны өдөр баталсан. Тус хууль салан тусгаарлах, терроризм гэх мэт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн эрх мэдлийг урвуулах, гадаадын хүчнүүдтэй хуйвалдах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд цаазаар авах ял, бүх насаар нь хорих ял оногдуулах зэрэг хатуу заалтууд багтсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ