• Каннаваро: Тэд хятадуудыг шоолж байсан бол одоо Хятад улс тахал өвчнийг ялсан

    “Гуанжоу Эвергранд” хөлбөмбөгийн клубын ахлах дасгалжуулагч, дэлхийн аварга Фабио Каннаваро коронавирусын тахлын талаар ярьжээ.

    Хятадад байдал сайжирсны дараа Каннаваро тус улсад буцаж ирсэн аж. Дасгалжуулагчийн хэлснээр “Одоо улс оронд бүх зүйл сайхан байна. Та лоунж, ресторанд маскгүй хүмүүсийг үзэх боломжтой. Сарын өмнө хотууд хоосон байв” гэжээ.

    “Нэгэн удаа би Коннектикутад байхад гудамжинд цагдаа болон түргэн тусламжаас өөр хүн байгаагүй. Тэд вирустай гэж зөвхөн хятадуудыг шоолж байсан, одоо хятадууд тахал өвчнийг ялан дийлсэн” гэж Каннаваро Mundo Deportivo сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлээд, Хятад улс эрх баригчдынхаа зааврыг даган, тахлын өвчнийг даван туулж байна.

    “Тэд үүнийг хамтдаа хийсэн ” гэж Каннаваро хэлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ