• Вьетнамд эх үүсвэр нь тодорхойгүй коронавирусын халдвар эрс нэмэгдэсний улмаас хөл хорио тогтоожээ

    2020-08-09

    Вьетнам улсад 99 хоногийн дараа эх үүсвэр нь тодорхойгүй коронавирусын халдвар бүртгэгдэж эхэлжээ. Тус улсын хувьд 99 хоног дараалан коронавирусын халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүйн сацуу коронавирусын цар тахлын эсрэг хурдан хариу арга хэмжээ авч, цар тахлыг тогтоон барьж чадсанаараа дэлхийд гайхагдаж байсан юм. Тэгвэл долдугаар сарын сүүл үеэс эхлэн халдвар дахин нууцлаг байдлаар голомтлон халдварлан, далайн эргийн Данан хот цар тахлын голомт болон хувирсан байна.

    Улмаар Данан хотоос орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаан, хөл хорио тогтоожээ.

    Вьетнамын профессор Рожиер ван Дүүрн хамгийн сүүлийн халдварын эх үүсвэр мэдэгдэхгүй, нууцлаг хэвээр байна гэжээ. Улмаар эрдэмтэд эх үүсвэрийг нь тогтоохоор ажиллаж байгаа юм.

    Дананг дахь коронавирусын халдвар авсан анхны хүн болох 57 настай эрэгтэйг хэрхэн халдвар авсан зам нь тодорхой бус байна. Орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс эх үүсвэр нь тодорхойгүй халдвар нь Вьетнам-Хятадын хилээр хууль бусаар хил нэвтэрсэн цагаачдаас гаралтай байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна.

    Эх сурвалж:Bbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ