• Видео:Экскаваторын жолооч үерийн уснаас хүний амь аварчээ

    2020-08-09

    Хятадын Шаньдун мужид их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, нэг иргэн усанд боогдсон байжээ. Харин нэгэн экскаваторын жолооч үерийн уснаас тухайн хүний амийг аварчээ.

    Усны урсгал хүчтэй байсны улмаас аврагч завь явахад хүндрэлтэй байжээ. Харин онцгой байдлын алба хаагчид тухайн үед ойр байсан экскаваторын жолоочоос аврах ажиллагаанд оролцохыг хүссэн байна. Ийнхүү завиар туулах боломжгүй байсан их үерийн усыг туулан, экскаваторын шанагаараа татан авсан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ