• Хоёр настайдаа алга болсон хүүтэйгээ 32 жилийн дараа эргэн уулзжээ

    2020-08-08

    Хятадын нэгэн гэр бүл алга болсон хүүтэйгээ 30 жилийн дараа уулзжээ.

    Хятадын Шиан хотод амьдардаг гэр бүл хоёр ой зургаан сартай хүүгээ 1988 оны намар хулгайд алджээ. Тухайн үед Хятадад нэг хүүхдийн бодлого баримталж байсан учраас Мао Ин/хүүгийн нэр/ нь тэдний цорын ганц хүүхэд байв.

    Тухайн үед хүүхэдгүй эсвэл охинтой айлууд эрэгтэй хүүхдийг худалдан авдаг наймаа дэлгэрээд байжээ. Мао Ин хүү хоёр ойтойдоо энэхүү наймааны золиос болон төрсөн эхээсээ хагацаж, өөр гэр бүлд үрчлэгдсэн байна.

    Хүүг хулгайлагдах үед ээж нь орон нутагт ажилтай явж байсан бөгөөд даргаас нь “гэртээ яаралтай харь” гэсэн шуудан иржээ. Тухайн үед харилцаа холбоо тийм ч сайн хөгжөөгүй байв. Гэртээ ирээд хүүгээ алга болсон тухай мэджээ. Хүүг алга болох үед аав нь хамт байсан байна. Маог цэцэрлэгээс нь аваад, дэлгүүрээс ундаа авах нэг минутын дотор хүү нь алга болжээ.

    Хүүгийн ээж түүнээс хойш 30 жилийн турш итгэл найдвараа алдалгүй, хүүгээ хайсаар байсан байна.

    Тав дахь болгоны орой ажил тармагц галт тэргэнд суун, ойр орчмын нутгаар хүүгээ хайн бүтэнсайны орой гэртээ ирдэг байжээ.

    Үүгээр ч зогсохгүй хүүгээ хайсаар алга болсон эсвэл хулгайлагдсан хүүхдийг эцэг, эхтэй нь эргэн уулзуулдаг “Baby Come Home” төрийн бус байгууллагад сайн дурын ажилтнаар элсэн оржээ. Тэрээр хүүгээ хайх явцдаа 27 хүүхдийг гэр бүлд нь эргүүлэн авч ирсэн байна.

    Хятад улс хүүхдийн наймаатай холбоотойгоор 2009 онд үрчлэгдсэн хүүхдүүдийн ДНХ буюу генетикийн материалыг бүртгэн авдаг системийг нэвтрүүлжээ. Ингэснээр хулгайлагдаж, өөр нэгэн гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийг ДНХ-ээр нь төрсөн эцэг, эхтэй нь холбож эхэлсэн байна.

    Мао Ин хүүг тухайн үед Сичуан мужийн хүүхэдгүй гэр бүлд одоогийн 840 ам.доллараар зарсан нь тогтоогдсон байна.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ