“Ириновирусээр үүсгэгдсэн улирлын томуугийн үед нүд улайж, нус гоожиж, зарим тохиолдолд гүйлгэх шинж тэмдэг илэрдэг”

2020-08-08

Өнөөдрийн ЭМЯ-наас хийсэн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хүн амын дунд гарч буй улирлын томууг харшилтай андуурч байгаа талаар мэдээлэв.

“Бага насны хүүхдүүд гэлтгүй нийт хүн амын дунд ириновирусын ханиад бага зэрэг байгаа.

Энэ утгаараа нүд улайх, хамраас нус гоожих, зарим тохиолдолд гүйлгэх шинж тэмдэг илэрч байгаа.

Улирлын томуугаас урьдчилан сэргийлэх дагахын сацуу мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай” гэлээ.

Манай улсын хувьд томуугийн харуулдан хяналтын тогтолцооны 156 нэгжээр дамжуулан томуугийн тандалтыг жилийн турш хийдэг. Ингэхдээ улсын хэмжээндханиад томуугаар өвчилж, эрүүл мэндийн байгууллагад хандсан тохиолдол бүрийг бүртгэж авдаг байна. Долоо хоног бүр 50-60 хүнд ийм төрлийн шинжилгээ хийдэг. Click To TweetТэгвэл сүүлийн хэдэн долоо хоногийн шинжилгээнд ириновирус илэрч байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ