• Д.Нарангэрэл: Нас барсан нүүрс тээврийн жолооч коронавирусийн шинжилгээнд байнга хамрагдаж байсан

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэдэг газар ачаа, тээврийн нэг жолооч халуурсан шинж тэмдэгтэй нас барсан тухай мэдээлсэн. Энэхүү мэдээлэлд Эрүүл мэндийн яамнаас тайлбар хийжээ.

    ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр БНХАУ-руу нүүрс тээвэрлэдэг 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

    Тодруулбал, тухайн иргэн өдөр зүрхээр нь хатгаж, бие нь тавгүйрхэж байна гэсэн шалтгаанаар эмнэлгийн тусламж авахаар явж байсан ч замдаа нас барсан байна.

    Талийгаачийн биед ил шарх сорви байхгүй бөгөөд COVID-19 өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй. БНХАУ-руу тогтмол нүүрс тээвэрлэлт хийж байсан учраас хоёр талдаа байнга коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хяналтад байсан.

    Эмч нар урьдчилсан байдлаар зүрхний шигдээс өвчин байж магадгүй гэсэн онош тавьж буй. Учир нь Цагаан хадны орчим их халуун, агаарын даралт өндөртэй байдаг.

    Одоогоор тухайн газар Эрүүл мэндийн болон Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа тул иргэд ямар нэг буруу, ташаа мэдээлэлд автахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна” гэсэн.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ