• Согтуудаа айлын гэр мөргөсөн жолооч эмэгтэй Х:Би айргийг согтууруулах ундаа гэж бодоогүй

    2020-08-07

    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй жолооч айлын гэр мөргөж 2, 3 настай хүүхдүүдийг 20 гаруй настай эмэгтэйн хамт мөргөж гэмтээсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэг Зүүн салааны эцэст гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл тухайн жолооч болох иргэн Х нь болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

    Тэрбээр “Би юу ч хэрэглээгүй. Би зүгээр айраг л уусан. Хоёрхон аяга айраг л уусан. Маш их харамсаж байна. Би айргийг согтууруулах ундааны зүйл гэж бодоогүй” гэлээ.

    Осолд гэмтсэн хоёр настай хүүхдийн бие хүнд байгаа талаар ар гэрийнхнийх нь зүгээс мэдээлж байлаа.

    Зөвхөн долдугаар сард согтуугаар жолоо барьж явсан 13 мянган зөрчлийг илрүүлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ