• А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний бие маш хүнд байна

    Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад шинээр өчигдөр 196 хүн орсон. 25 хүн гэрийн тусгаарлалтад гарсан. Нийтдээ 2742 хүн тусгаарлалтад байна. Эдгээр иргэдэд 31 их эмч, 77 резидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 71 эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

    Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар118 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн 119 апплекишн ашиглан Япон, Испани улсаас Монгол Улсын гурван иргэн холбогдож, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 17 иргэн холбогдсон бол онлайнаар дөрвөн иргэн холбогдож, сэтгэл зүйн зөвлөгөө авчээ” гэв.

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 261 хүнд шинжилгээ хийж, вирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 6 -нд Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргээр ирсэн 165 хүн, ажиглан тусгаарлах байранд байгаа 152 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ хамрагдсан.

    Монголд халдварын нийт батлагдсан тохиолдол 293 болж байна. Эдгээрээс эдгэрсэн нь 260, эмчилгээ хийлгэж байгаа нь 33 хүн байна. Тэдний 31 хүний биеийн байдал хөнгөн бөгөөд хоёр хүний бие хүндэвтэр байна. Эдгэрсэн 260 хүмүүсээс 47 нь сувилалд, 30 нь гэрийн ажиглалтад, 183 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ