• ФОТО:Байгаль хамгаалагчдаа туулах чадвар сайтай мотоциклоор хангалаа

    2020-08-06

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, сав газрын алба хаагчдад туулах чадвар сайтай мотоциклуулын гардуулан өглөө.

    Нийт 24 тусгай хамгаалалт газар, 21 сав газрын алба хаагчдаа нийт 210 ширхэг мотоциклоор хангажээ. 2014 оноос хойш ийм хэмжээний парк шинэчлэлт хийгдээгүй юм.

    Үүний өмнө “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газрын 54 ажилтны 16 гэр бүл орон сууцанд оруулсан билээ.

    Арга хэмжээний үеэр БОАЖ-ны сайд Д.Сарангэрэл “Байгаль орчноо байгаагаар нь авч үлдэж хамгаалахад тусгай хамгаалалтай газрын ач холбогдол оршдог. Байгаль орчноо хамгаалах сонгодог арга нь тусгай хамгаалалтад авах гэж олон улсын төвшинд хүлээн зөвшөөрдөг. Байгаль, цаг уур, араатан амьтан, хүний хүчин зүйлийн эрсдэл үүрэн ажиллаж байдаг байгаль хамгаалагчдаа хүчин чадал сайтай мотоциклоор хангаж буйдаа БОАЖЯ-ны зүгээс талархалтай байна” хэмээн ярьсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ