• Тусгаарлагдах байранд архидан согтуурсан зургаан иргэнд хариуцлага тооцно гэв

    2020-08-06

    УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга, хурандаа н.Лхагвасайхан тусгаарлах байранд архидан согтуурч, зөрчил гаргасан иргэдийн талаар мэдээлэв. Иймд тусгаарлах байрны журамд өөрчлөлт оруулах саналыг ЦЕГ-аас гаргав.

    Тухайлбал,

    • Төв аймгийн Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэмийг зөрчин долдугаар сарын 18-нд архидан согтуурсан
    • “Энх-Саруул” сувиллын газар тусгаарлагдсан иргэн Х,Б нар долдугаар сарын 22-нд архидан согтуурсан
    • “Эрхэс” зочид буудалд тусгаарлагдсан байсан иргэн өөрт байсан хайрцаг тамхиа цонхоороо дамжуулан иргэн М, Б нарт өгсөн зөрчлүүд бүртгэгджээ.

    Зөрчлийн тухай хуулийн 5.13, Эрүүгийн хуулийн 5.16-дугаар зүйлийг зөрчсөн учир эргээд хариуцлага тооцох болохыг анхаарууллаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ