• УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй

    2020-08-06

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өргөсөн тангарагтаа үнэнчээр эмчийн үүргээ гүйцэтгэсэн хэвээр байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа гурван удаа хагалгаа хийжээ.  Хамгийн сүүлд буюу өчигдөр хавдрын мэс засал хийсэн байна.

    Тэрбээр “Өнөөдөр мэс засалд орсон. Амьдралын дадал болсон мэс заслын ажлаа дасал болсон баг, шавь нартайгаа хамтдаа хийх сайхан байлаа. Мэс засалд байнга орж л байхгүй бол гарын мэдрэмж, дадал нэг мэдэхэд багасах вий гэж санаа зовох юм.
    Сонгуулиас хойш 3 удаа мэс засалд орж амжлаа.

    УИХ-ын гишүүн гээд хагалгаанд орохгүй байж чадахгүй ээ.

    Хорт хавдраас дүүрэг, аймгийн түвшинд урьдчилан сэргийлэх, Д вирусын эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажил их байлаа ч амжуулаад мэс засалдаа орсоор л байя гэж бодож байна. Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Жийгээ,Надмид 2 эрдэмтэний удам сайт ухаант хүүд баярлаж явдаг даа.Ачит эмч минь эрүүл энх урт удаан наслаж төр түмнийхээ төлөөх үйлсээ улам өргөжүүлээрэй. Эмчлүүлсэн Н.Дуламрагчаагийн гэр бүл

    • Амжилт хүсьe маш олон хэргээс амжиж их хуралд орлоо одоо санаа зоволтгүй ард олондоо тус болоод явбал нүгэл чинь цайрах байх аа

    Холбоотой мэдээ