• УБ-Дархан чиглэлийн 204 км авто замын 90.58 км-ийг нь энэ онд дуусгах боломжгүй болжээ

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил одоо хүртэл дуусаагүй, удаашралтай байгаад ЗТХЯ ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулга тавьсны дагуу ЗТХ-ийн сайд Л.Халтар хариу ирүүлжээ.

    Асуулгын хариуг товчлон хүргэе.


    Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг бүхий олон улсын тендерийг тус банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу 2019 оны 3-5 дугаар саруудад зохион байгуулснаар дараах гэрээг байгуулжээ.

    Хүснэгт 1. Сонгон шалгаруулалтын үр дүнд байгуулсан таван багц гэрээ.

    Багцын

    дугаар

    Авто замын чиглэл. урт Гүйцэтгэгч байгууллага Г эрээний үнийн дүн /ам.доллар/ Гэрээ

    байгуулсан

    огноо

    Багц 1-1 Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж 13,064,749.90 2019.06.12
    Багц 1-2 Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто эам БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп 13,777,743.90 2019.06.14
    Багц 1 -3 Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам БНХАУ-ын Гуйжоу Хайвэй Инженеринг Грүпп 14,491,347.09 2019.06 14
    Багц 1-4 Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг грүпп 11,710,750.58 2019.06.14
    Багц 1-5 Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам БНХАУ-ын Чайна Жео- Инженеринг Корпораци 9,834,336.56 2019.06.12
    Нийт дүн 62,878,928.03

    Дээрх гэрээгээр замыг ажил эхэлснээс хойш 365 хоног буюу нэг жилийн дараа дуусгахаар заасан ба 2019 оны 06 дугаар сарын 21-нд зам барилгын ажил эхэлж, жилийн дараа дуусгахаар төлөвлөгдсөн байв. Энэ дагуу 2019 онд нийт зам барилгын ажлын 70 орчим хувийг гүйцэтгэж, хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн ч нийт ажлын 25.1 хувийг гүйцэтгэжээ. Энэ үеийн гүйцэтгэл

    • Багц 1 хэсэг – 45.74%
    • Багц 2 хэсэг 9.49%
    • Багц 3 хэсэг 39.27%
    • Багц 4 хэсэг 5.30%
    • Багц 5 хэсэг 24.60%-ын ажлыг тус тус гүйцэтгэсэн.

    Замын ажлыг 2019 оны 06 сарын 27-ноос 11-р сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэхэд 5 үндсэн гүйцэтгэгч, дотоодын 24 туслан гүйцэтгэгчийн 1,144 (гадаад-238, дотоод-906) хүн 627 машин, техник, тоног төхөөрөмжтэйгөөр ажилласан.

    Замын ажил төлөвлөгөөнөөс хоцорсонд цаг агаарын хүндрэл болон бусад хүчин зүйлүүд байсан ч зарим гүйцэтгэгч байгууллагын удирдлага зохион байгуулаптын хангалтгүй байдал нөлөөлсөн гэжээ. Тодруулбал, барилгын ажлын хэрэгжилт хангалтгүй Багц 2 болон Багц 4 хэсгийн гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг группт удаа дараа ажлыг эрчимжүүлэхтэй холбогдох зөвлөмж чиглэл, үүрэг даалгавар өгч ажилласан боловч үр дүн гараагүй.

    Иймд тус компанитай хариуцлага тооцох, гэрээг цуцлах санал, хүсэлтийг холбогдох журмын дагуу төслийг санхүүжүүлэгч АХБ-нд удаа дараа тавьсан. АХБ-аас зам барилгын ажлын гэрээг цуцлахад гарч болзошгүй эрсдэл /гэрээ цуцлах тохиолдолд дахин тендер зарлаж хугацаа алдах, гэрээний үнэ өсөх, гүйцэтгэгч байгууллагаас гомдол гарах тохиолдолд олон улсын арбитраар шийдвэрлэгдэх ба хэрэг шийдвэрлэгдэх хүртэл тендер зарлах боломжгүй болох гэх мэт/ байгааг зөвлөж анхааруулсан байна.

    113.53 км авто замын хөдөлгөөнийг арванхоёрдугаар сард нээхээр төлөвлөсөн

    2020 оны тухайд коронавирусийн халдвар гарсан ч зам барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд эхлүүлэх хүрээнд нэн тэргүүн ээлжинд шаардлагатай инженер, техникийн 105 гадаад ажиллах хүчийг тусгай горимоор авчирч, ажлыг эхлүүлэх хүсэлтийг Засгийн газар, УОК-т тавьж холбогдох шийдвэрийг гаргуулснаар гуравдугаар сард Монгол Улсад ирүүлэх бэлтгэл хангасан байсан ч олон нийтийн эсэргүүцлийн улмаас хойшилсон. Тиймээс 3 дугаар сарын 15-ны өдрөөс дотоодын туслан гүйцэтгэгч болон үндсэн гүйцэтгэгчийн монгол ажилчдын хүчээр замын ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн байна.

    Багц 1, 3, 5 дугаар хэсгүүдэд түр замын ажлын засварыг гуравдугаар сарын 15-нд, үндсэн зам барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 6-нд эхлүүлэв.

    Дээрх багц хэсгүүдэд 2020 оны зам барилгын ажил эхэлснээс хойш 2020 оны 8 дугаар сарын 1-ийг хүртэлх зам барилгын ажлын гүйцэтгэлийн хувийг доорх хүснэгтэд харуулав.

    Багц хэсэг 2019 оны ажлын гүйцэтгэл 2020 онд хийж гүйцэтгэсэн ажил 2020.08.01-ний байдлаарх ажлын гүйцэтгэл
    1. Багц 1-1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам 45 52% 7.61% 53.13%
    2 Багц 1-3: Урьханаас Сумбэрийн уулзвар хүртэлх 45 74 км авто зам 39 27% 3.64% 42.91%
    3. Багц 1-5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам 24.60% 13.59% 38.19%

    Харин Багц 2 болон Багц 4 хэсгийн 2020 оны зам барилгын ажилд ахиц, үр дүн гараагүй байна.

    Зам барилгын ажлын Багц 2 хэсэгт ерөнхий гүйцэтгэгч нь “Койн ТТБХ” ХХК-тай газар шорооны ажлын гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Тус компани нь 6 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын талбайд гарч, газар шорооны ажлыг эхлүүлсэн хэдий ч үндсэн гүйцэтгэгчээс санхүүжилт хийгдэхгүй байгаа шалтгаанаар гүйцэтгэл хангалтгүй байгаа бол Багц 4 хэсэгт туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулах компани олдохгүй байгаа шалтгаанаар ажил эхлээгүй байна.

    Зам барилгын ажлын багц хэсэг тус бүрт нийтлэг тулгамдаж буй асуудал нь үндсэн гүйцэтгэгч байгууллагын шийдвэр гаргах удирдах ажилтан, санхүүгийн ажилтан, голлох инженер техникийн ажилтан ажлын талбайд байхгүйгээс санхүүжилт, голлох материалын хангамж саатаж, түүнчлэн туслан гүйцэтгэгчээр хийлгэх ажлын шийдвэр маш удаан гарч ажлын хэрэгжилтэд саад учруулж байгаа аж.

    Иймд гадаад ажиллах хүчийг үе шаттайгаар тусгай горимоор Монгол Улсад нэвтрүүлэх асуудлыг дахин холбогдох байгууллагуудад тавьж, эхний ээлжийн Багц 1, Багц 3, Багц 5 хэсгүүдийн удирдах болон голлох инженер, техникийн нийт 26 гадаад ажилтан 2020 оны 7 дугаар сарын 9-нд холбогдох журмын дагуу Монгол Улсад оруулж ирэн барилгын ажлын талбайд ажиглан тусгаарлаж, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тусгаарлалтаас гарган ажилд нь оруулсан байна.

    Хоёрдугаар ээлжийн нийт 7 гадаад ажилтныг 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад оруулж ирэн тусгаарлаж байгаа ба 3-р ээлжийн 16 гадаад ажиллах хүчийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

    Багц 2 болон Багц 4 хэсгийн гүйцэтгэгч болох “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп”-ийн байрлах нутаг дэвсгэр болох БНХАУ-ын Шинжиан мужид КОВИД-19-ийн дахин дэгдэлтийн улмаас онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон байгаа тул гадаад ажиллах хүчийг Монгол Улсад оруулж ирэхэд хүндрэл гарч байгаа талаар гүйцэтгэгчээс мэдэгдээд байна.

    Зам барилгын ажлын хэрэгжилтийн явцад үүсээд байгаа нөхцөл байдал болоод цаг агаарын нөхцөл байдалд үндэслэн 2020 онд

    • Багц 1 хэсгийн 37.26 км
    • Багц 3 хэсгийн 45.74 км
    • Багц 5 хэсгийн 30.53 км

    буюу нийт 113.53 км авто замын хучилтын ажлыг 10 дугаар сард багтаан дуусгаж, 11 дүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, 12 дугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн ажиллаж байна.

    Харин Багц 2 хэсгийн 45.5 км болон Багц 4 хэсгийн 45.08 км нийт 90.58 км авто замыг ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон.

    Тиймээс энэ хэсгийн үндсэн болон тур замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахаар АХБ, гүйцэтгэгч болон зөвлөх компаниудтай зөвшилцөж байгаа аж. Эдгээр багц хэсгүүдийн нийт 70.48 км-т хуучин хучилтаар хөдөлгөөн явагдаж байгаа ба тус хэсгүүдэд гарсан нүх болон бусад эвдрэлүүдийг засварлах, хучилт хуулагдсан байгаа нийт 20.1 км хэсэгт хөнгөвчилсөн суурь, хучилт барихаар холбогдох тооцоо, судалгааг хийж байгааг мэдэгджээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ