Сиатлаас ирсэн иргэд шинжилгээ ӨГӨХГҮЙ гэж ХӨСҮТ-ийн эмч нарт эсэргүүцэл үзүүлжээ

2020-08-06

ЦЕГ-аас тусгаарлалтын үед зөрчил гаргасан иргэдэд Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулиар арга хэмжээ авах болохоо мэдэгдлээ. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн нийт 519 зөрчил бүртгэгджээ. Тухайлбал,

  • Төв аймгийн Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэмийг зөрчин долдугаар сарын 18-нд архидан согтуурсан
  • “Энх-Саруул” сувиллын газар тусгаарлагдсан иргэн Х,Б нар долдугаар сарын 22-нд архидан согтуурсан
  • “Эрхэс” зочид буудалд тусгаарлагдсан байсан иргэн өөрт байсан хайрцаг тамхиа цонхоороо дамжуулан иргэн М, Б нарт өгсөн зөрчлүүд бүртгэгджээ.

“Эрхэс” зочид буудалд гарсан зөрчлийн хувьд тусгаарлах байрнаас гаргасан эд зүйлтэй хавьтал болсон иргэдийг мөн адил тусгаарлажээ.

Мөн өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирж,  “Монголика” зочид буудлын 303 тоотод тусгаарлагдсан иргэн М, Э,Б нар шинжилгээ авах үед өгөхгүй гэж ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн ажиллагаанд саад учруулжээ.

Эдгээр иргэдэд хорио цээрийн дэглэм дууссаны дараа Эрүүгийн тухай хуулиар хариуцлага тооцно гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ