• Европын Холбооноос элэгний Д вирусын эсрэг эм болох HEPCLUDEX-ийг худалдахыг зөвшөөрчээ

    2020-08-06

    Европийн Холбоо Герман, Францын эрдэмтдийн хамтран бүтээсэн элэгний В, Д вирусын эсрэг үйлчилгээтэй эмэнд нѳхцѳлт худалдааны эрхийг албан ёсоор олгожээ.

    Тодруулбал, HEPCLUDEX/Myrcludex / эмийг элэгний Д вирусын архаг халдвартай насанд хүрэгчдийн эмчилгээнд хэрэглэх эмний анхны хувилбараар бүртгэн авчээ.

    Уг эмийг 20 жилийн судалгааны ажилд тулгуурлсан Германы Heidelberg-ийн Их сургуулт, Францын INSERM судалгааны институтийн эрдэмтэд хамтран бүтээсэн байна.  Ингэснээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн эмчилгээгүй гэгдэж байсан элэгний Д вирусын эмчилгээнд том ахиц гарлаа хэмээн онцолж байна.

    HEPCLUDEX эмийн туршилтад оролцсон хүний цусан дахь вирусын хэмжээ буурч, элэгний үйл ажиллагаа сайжирч байсан нь эмнэлзүйн хоёрдугаар шатны туршилтаар батлагджээ. Одоогоор  урт хугацаанд эмийг хэрэглэсэн тохиолдолд гаж нөлөө илрэх эсэхээр гуравдугаар шатны туршилт үргэлжлэн хийгдэж байгаа юм.

    HEPCLUDEX/Myrcludex / эмийн талаар товч танилцуулгаас:

    Тус эм нь синтетик аргаар гаргаж авсан 57 амин хүчлийн гинжин холбоос юм. Энэ эм нь элэгний эсийн гадарга дээрх В, Д вирусыг элэгний эс рүү нэвтрэх замыг нээдэг антенийг/мэдрэгчийг/  блоклодог үйлчилгээтэй. Тэр элэгний эсийн гадарга дээр байдаг антен нь/энгийнээр тайлбарлав/  В, Д вирусуудыг элэг рүү нэвтрэх гарцыг гаргаж байдаг байх нь. Myrcludex эмийг ууснаар вирус  элэгний эс рүү нэвчиж чадахгүй болж хэсэг хугацааны дараа өөрөө устаж алга болдог.

    Эх сурвалж:.Prnewswire

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ