• Зэвсэг бүхий өсвөр насны гурван хүүхэд Трампын хувийн эдлэнгийн нутаг дэвсгэрт нэвтэрчээ

    Хагас автомат буугаар зэвсэглэсэн 15 настай гурван хүүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Палм Бич дэхь Мар-а-Лаго эдлэнгийн нутаг дэвсгэрт нэвтрээд саатуулагджээ. Энэ тухай ТАСС The Miami Herald сониноос иш татан мэдээлэв.

    Палм Бич хотын цагдаагийн төлөөлөгч Майкл Огродник хэлэхдээ “Тэд барилга руу орохыг оролдоогүй, тэд нуугдахын тулд зөвхөн ханан дээр авирсан байна” гэжээ. Түүний хэлснээр хэрэг явдал долдугаар сарын 31-нд болсон аж.

    Өсвөр насныхан хаана байгаагаа мэдээгүй болохыг цагдаагийн төлөөлөгч тодрууллаа. Тэд үүнийг санамсаргүйгээр хийсэн гэж хэлжээ.

    2019 оны арваннэгдүгээр сард Флорида мужийн Өмнөд дүүргийн холбооны шүүх Хятад иргэнийг Трампын хувийн эзэмшилд хууль бусаар орсон хэргээр найман сар хорих ял оноожээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ардчилсан намын ард зогсож байгаа зэр зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэл өсвөр насны залууст буу өгч трампыг захиалгаар алуулахыг санаархсан байж магадгүй. 

    Холбоотой мэдээ