Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлсэн шийдвэр 2020 он дуустал үргэлжилнэ

2020-08-05

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

1.18 насны хүүхэд бүрт өгдөг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн

2. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг өндөр настны тэтгэжмийг 100 мянгөн төгрөгөөр нэмэгдүүлсэн

3. Нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой насанд хүрэгсэд болон хүүхдэд олгодог хүнсний талоныг дүнг хоёр дахин нэмэгдүүлсэн

4. Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, татвар тэглэсэн сшийдвэрийг тус бүр 2020 дуустал үргэлжлүүлэхээр боллоо.

5.Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй 42,500,одой 116 иргэд сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар энэ шийдвэрийг 2020 дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

6.НДШ-ийг аравдугаар сарын 1 хүртэл  тэглэсэн байсныг 50 хувиар бууруулж НДШ-ийг нийт 10 хувь болгон тогтоов. Нийт 10 хувийн 5 хувийг ажил олгогч,  5 хувийг даатгуулагч төлнө.

7.Түүнчлэн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ийг он дуустал тэглэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ