• Засгийн газраас ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн НДШ-ийг 10 хувь байхаар шийдвэрлэлээ

    2020-08-05

    Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Эдийн засгаа дэмжихээр авч хэрэгжүүлж буй багц арга хэмжээг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болжээ. Үүнд:

    1.18 насны хүүхэд бүрт өгдөг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн

    2. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг өндөр настны тэтгэжмийг 100 мянгөн төгрөгөөр нэмэгдүүлсэн

    3. Нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой насанд хүрэгсэд болон хүүхдэд олгодог хүнсний талоныг дүнг хоёр дахин нэмэгдүүлсэн

    4. Хөгжлийн бэрхшээлтэй , одой иргэдийн сард авдаг тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн

    5.Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, татвар тэглэсэн шийдвэрүүдийг тус бүр 2020 дуустал үргэлжлүүлэхээр боллоо.

    6.НДШ-ийг аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн байсныг 50 хувиар бууруулж НДШ-ийг нийт 10 хувь болгон тогтоов. Н ийт 10 хувийн 5 хувийг ажил олгогч,  5 хувийг даатгуулагч төлнө.

    7.Түүнчлэн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ийг он дуустал тэглэхээр болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ