• АНУ-ын вакцины туршилтад орсон хүмүүст өвчлөөд эдгэрсэн хүмүүсийнхээс ХОЁР ДАХИН илүү дархлаа үүсжээ

    2020-08-05

    АНУ-ын биотехнологийн Novavax компанийн бүтээж буй вакцины эмнэлзүйн туршилтад хамрагдсан хүмүүст өндөр хэмжээний эсрэг биет үүсч байсан нь батлагджээ. Эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтаа ирэх есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд 2021 онд хоёр тэрбум хүртэлх хүн тунг үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

    Novavax компанийн бүтээж буй NVX-CoV2373 нэртэй вакцины туршилтад орсон хүмүүст коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүмүүсийнхээ хоёр дахин их эсрэг бие үүссэн байжээ. Үүнээс гадна бусад вакцинтай харьцуулахад хүний дархлааг дэмжих загварчлалтайгаар бүтээгдсэнээрээ онцлогтой юм. Эмнэлзүйн хоёрдугаар шатны туршилтад оролцсон хүмүүст хөнгөн толгой өвдөх, сульдах зэргээс өөр ноцтой гаж нөлөө ажиглагдаагүй байна.

    АНУ-ын Засгийн газрын зүгээс Novavax компанид вакцин бүтээх үеийн туршилтад зориулж 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтыг олгожээ.

    Эх сурвалж:Reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ