• Шойгу: 2020-Армийн наадамд оролцогчид хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэмд хамрагдана

    ОХУ-ын БХЯ олон улсын армийн 6-р наадмыг зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ. Энэ жил тэд 8-р сарын 23-29-ний хооронд Москвагийн ойролцоох “Патриот” цэцэрлэгт хүрээлэнд болох “Арми-2020” Олон улсын цэрэг-техникийн форумтай зэрэгцэн зохион байгуулахаар болсон ажээ.

    8-р сарын 23-аас 9-р сарын 5-ны хооронд ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн хэлснээр 30 орны 160 гаруй баг таван мужийн нутаг дэвсгэр дээр байлдааны ур чадвараа харуулна. Армийн наадам 2020 онд “фанатуудын клуб”, соёл, түүхийн модулиуд, сэдэвчилсэн наадам, мастер ангиуд гэсэн хэсгүүдээр болно гэж тэмдэглэлээ. Бүх зочид, оролцогчид Зэвсэгт хүчний Төв хийд, “Дурсамжийн зам” түүхэн дурсгалт цогцолбор, “Ялалтын талбар” нээлттэй музейтэй танилцах боломжтой. “Тэмцээний үеэр коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүх нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсч байна.

    Тиймээс тэмцээнд оролцох бүх оролцогчид хоёр долоо хоногийн хорио цээр, заавал шалгах шалгалтанд хамрагдана. Тэмцээний талбайг тогтмол халдваргүйжүүлэх, багуудыг байрлуулах, оролцогч, үзэгчдийг ялгах зэрэг арга хэмжээг авч байна” гэж Батлан ​​хамгаалахын сайд хэлжээ.

    Сергей Шойгу наадмыг уламжлал ёсоор өндөр түвшинд зохион байгуулахын тулд өөр юу хийх хэрэгтэй байгаа талаар бодохыг офирерууддаа зааварлажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ