Залуус нутаг буцаж буй монголчуудаа банштай цайгаар дайлан, үдэж өгч байна

2020-08-04

Америкийн Сиатл хот дахь монгол залуучууд хүний нутагт орох оронгүй болсон нутаг нэгтнүүдээ байршуулах байрыг өөрсдийн гараар засч, тохижуулж буй тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэд тусгай үүргийн нислэгээр нутаг буцаж буй монголчууддаа зориулан нисэх буудлын ойролцоо нүүдлийн гал тогоо ажиллуулж эхэлжээ. Тэд банштай цай, бууз зэрэг монгол хоолоор үнэгүй дайлж байгаа юм.

Тэд олон сар хүний нутагт гацсан элэг нэгтнүүдээ халуун сэтгэлээр үдэж өгч байгаа нь энэ аж.

Маргааш /2020.08.05/ ОМ 7801 чиглэлийн МИАТ-ын онгоц Улаанбаатарт газардана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ