Голд автомашинаа угааж байсан иргэдийг газар дээр нь илрүүлж, арга хэмжээ авлаа

2020-08-04

Баянзүрх дүүргийн Улиастай голын эрэг орчмоор иргэд тээврийн хэрэгслээ угааж байсан зөрчлийг ЦЕГ, Экологийн Цагдаагийн алба илрүүллээ.

Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 100 мянган төгрөг, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно.

Усны сан бүхий газар гэдэгт усны эх үүсвэрээс 200 метр дотогш зайг хэлнэ.

Экологийн Цагдаагийн албанаас “Мэдээж бохир тээврийн хэрэгслээ угаахад гол, ус бохирдоно. Муухан тээврийн хэрэгсэл бол тос нь гоожоод, тухайн нутаг дэвсгэрт үлдэх эрсдэлтэй” гэж анхааруулж байна.

Зөвхөн Улиастай гэлтгүй Туул, Сэлбэ голын орчимд хог хаягдлаа хаях, автомашинаа угаах явдал буурахгүй байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ