• Колумбид цагдаагийн хэсэг рүү үл мэдэх этгээдүүд гранат шиджээ

    Колумбын зүүн хойд хэсэгт үл таних хүмүүс цагдаагийн газар руу гранат шиджээ. Энэ тухай Ла FM радио станц мэдээлжээ.

    “Үл таних мотоцикльтой хүмүүс хоёр гранат шидсэн. Зөвхөн материаллаг хохирол учирсан бөгөөд ажилчдын хэн нь ч бэртэж гэмтээгүй” гэж РИА Новости бичжээ.

    Энэ явдал Чибу хотын захиргааны орчимд болсон гэж мэдээлж байна. Эрх баригчид халдлагын шалтгааныг тогтоохоор шалгаж эхэлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ