• Бензема: Роналдо намайг хөлбөмбөгт дуртай болгосон

    “Реал Мадрид”-ын довтлогч Карим Бензема түүнд хамгийн их нөлөөлсөн тамирчдын талаар ярьжээ.

    “Нэг хариулт байхгүй байна. Маш олон хүн надад урам зориг өгсөн, гэхдээ жишээ болгон хөлбөмбөгчин авъя. Бразилийн Роналдо намайг хөлбөмбөгт дуртай болгосон. Түүний тоглолтыг бүгд мэддэг.

    Ерөнхийдөө спортоор хичээллэдэг, хэдийгээр би сагсан бөмбөгийн том фанат биш ч гэсэн Майкл Жорданыг Чикагод хийсэн зүйлийнх нь төлөө нэрлэх болно. Өөр нэг тамирчин уу? Майк Тайсон байж магадгүй юм, учир нь Тайсон бол хүч чадалтай хүн” гэж Бензема Goal.com-д ярьсан байна.

    Бензема 2009 оноос хойш “Реал Мадрид”-д тоглож байгаа. 32 настай франц залуу хааны клубтэй хамт өнөөдрийг хүртэл 19 цом хүртжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ