• “Энэ жил 2 настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй учир цахим элсэлтийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн”

    2020-08-03

    Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

    Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг 2017 оноос эхлээд гурван жил дараалан цахимаар амжилттай зохион байгуулсан.

    Энэ жил хоёр настай хүүхдүүдийг гэрээр нь асрах учраас цахим элсэлт зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

    Монгол Улс хуулиараа 2-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаг. Өмнөх 5 настнууд нь сургуульд орж, бусад хүүхдүүд нь нэг анги дэвшиж суралцаж байна гэсэн үг.

    Цэцэрлэгийн бүртгэл нь ерөнхийдөө хоёр настай хүүхдийн бүртгэл байдаг” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ