• Роналдиньо зочид буудал дахь гэрийн хорионоосоо энэ сард чөлөөлөгдөж магадгүй

    Бразилын шигшээ баг, “Милан”, “Барселона”-гийн хөлбөмбөгчин асан 2002 оны дэлхийн аварга Роналдиньо 8-р сард гэрийн хорионоос чөлөөлөгдөж магадгүй гэж ESPN мэдээлэв. Роналдиньо 3-р сард дүүтэйгээ хамт Парагвайн хилийг хуурамч паспорт ашиглан давсан хэргээр Асунсьон нисэх онгоцны буудал дээр баривчлагдсан билээ.

    Дөрөвдүгээр сарын 9-нд Роналдиньо болон түүний дүү Роберто де Ассис Морейра нарыг Парагвайн шоронгоос 1.6 сая долларын барьцаагаар суллаж, ах дүү нарыг Асунсьоны төв дахь Палмарога зочид буудалд гэрийн хорионд оруулсан юм. Тэнд нэг өрөө байр нэг шөнийн 80 доллар байдаг аж. Роналдиньогийн байрлаж буй өрөө нь нэг өдрийн 380 долларын үнэтэй гэнэ.

    Мөрдөн байцаалтаар ах дүү нарыг зөвхөн хуурамч бичиг баримт ашигласанд буруутай гэж үзээд мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдвэрлэх зэрэг эрүүгийн схемд оролцоогүй гэж дүгнэжээ. Тэднийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэн нэгний паспортыг ашиглан хил давахыг завдсан тохиолдолдоо торгууль хүлээнэ гэж таамаглаж байна.

    Роналдиньо 2018 оны 1-р сарын 16-нд албан ёсоор зодог тайлсан. Бразил эрийн хамгийн сүүлчийн клуб нь “Флуминенсе” байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ