Ж.Гантулга:Нэгдүгээр ангийн сурагчдыг цахим болон уламжлалт гэсэн хоёр аргаар бүртгэнэ

2020-08-03

Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг 2017 оноос эхлээд гурван жил дараалан цахимаар амжилттай зохион байгуулсан.

Энэ жил хоёр настай хүүхдүүдийг гэрээр нь асрах учраас цахим элсэлт зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Монгол Улс хуулиараа 2-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаг. Өмнөх 5 настнууд нь сургуульд орж, бусад хүүхдүүд нь нэг анги дэвшиж суралцаж байна гэсэн үг.

Цэцэрлэгийн бүртгэл нь ерөнхийдөө хоёр настай хүүхдийн бүртгэл байдаг.

  • Бүх дүүргийн төрийн өмчийн сургуулиудын бүртгэл цахим хэлбэрээр зохион байгуулна/Parent.esis.edu.mn /
  • Цахимаас гадна хүүхдээ дагуулж очоод бүртгүүлдэг уламжлалт бүртгэл давхар явагдана.

Наймдугаар сарын 3-ны өдрөөс наймдугаар сарын 28-ны 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Хамран сургах тойрогт бүртгэлтэй хаягтай,  2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12-р сарын 31-ны хооронд төрсөн зургаан настнуудыг бүртгэнэ” хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ