• УИХ-ын гишүүн С.Одонтуяа Улсын Онцгой Комиссынхныг АТГ-т шалгуулахаар хандав

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа АТГ-т хандаж,  Улсын Онцгой Комиссын гишүүдийг шалгаж өгөх хүсэлт гаргажээ.

    Ардчилсан намын эмэгтэй гишүүд Covid-19 цар тахлын улмаас гадаад орнуудад гацсан иргэддээ туслах зорилгоор Иргэний онцгой комисс байгуулан ажиллах болсон.

    Иргэний онцгой комисст ирүүлсэн иргэний гомдолд Улсын Онцгой Комисс нь эх орондоо ирэх иргэдийн нэрсийг гаргахдаа авлига нэхсэн тухай бичсэн байна. Тиймээс шалгалт явуулж, хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхийг хүсчээ.

    Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хааснаас хойш өнөөг хүртэл хугацаанд 15 мянга гаруй иргэнээ агаарын шугамаар татан авсан юм. Ингэхдээ эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, бага балчир хүүхэдтэй хүмүүсээ түрүүлж авч байгаа гэх мэдээллийг албаныхан өгч ирсэн.

    Гэвч гадаадад гацсан иргэд “Танил талгүй, өгөх хахуульгүй болохоор эх орондоо очиж чадахгүй байна. Авлигыг нь өгсөн хүмүүс Монголдоо оччихоод байна” гэх асуудлыг хөндсөөр байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ