• Вашингтоны дэмждэг террорист бүлгийн удирдагчийг баривчилсан тухай Иран улс мэдээлэв

    Түүнийг 2008 онд Ширазын сүмд дэлбэрэлт зохион байгуулсан гэж үзжээ Тегеран АНУ-ын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “Тондар” террорист бүлгийн удирдагч Жамшид Шармахдыг баривчилжээ. Энэ талаар Франс Пресс агентлаг Ираны Мэдээлэл ба Үндэсний аюулгүй байдлын яамны мэдэгдлийн дагуу мэдээлжээ.

    Энэ хүнийг яг хэзээ, хаана баривчилсан талаар тодорхойлоогүй байна. Ираны хууль сахиулах байгууллагын мэдээлж байгаагаар 2008 оны 4-р сард Ширазын сүмд дэлбэрэлт зохион байгуулалтыг удирдсан хүн бол Шармахд юм. 14 хүн террорист халдлагад өртөн амиа алдаж, 215 хүн шархаджээ.

    “Тондар” нь Иранд хаант засаглал байгуулахыг хүсдэг юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ