
Засгийн газар бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан.
Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, эрсдлийг бууруулах зорилгоор анги дүүргэлтийг 20-оос хэтрүүлэхгүй байхаар тогтоож, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн.
Мөн 3-4 настнуудын 60 хувийг, таван настнуудыг 100 хувь хамруулахаар болсон. Хэдийгээр цэцэрлэгийн бүртгэлийг өнөөдрөөс эхлэн цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн ч үүнд өөрчлөлт оруулсан гэнэ.
Цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Боловсролын газраас тодруулахад “Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар цахимаар хийхгүй. Хэрхэн зохион байгуулах талаар өнөөдөр 11:00 цагт хэвлэлийн хурал хийж, тодорхой мэдээллийг өгнө” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй