• Асар их тэсвэр хатуужлынхаа хүчээр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нагоя башёд түрүүллээ

    Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё буюу зуны тэмцээнд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүллээ.

    Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болсон уг тэмцээний сүүлчийн өдөр тэрбээр сэкивакэ Митакеүмитай хүч үзэн ялсан.

    28 настай Г.Ган-Эрдэнэ Митакеүмиг ялвал түрүүлэх, ялагдвал нэмэлт барилдаан хийх учиртай байлаа.

    Тийнхүү чухал барилдаанд манай улсын бөх давснаар 13 даваа, хоёр унаатайгаар түрүүн хүртлээ.

    Харин Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12 дахь, М.Ананд хоёр дахь өдрийн барилдааны үеэр бэртэл авсан тул башёг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

    Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр хөл, тохойдоо хүнд бэртэл авснаас сумогийн хоёр дахь зиндаа хүртэл доошилсон ч нэг жилийн хугацаанд чансаа ахисаар энэ башёд буцан макүүчи буюу дээд зиндаанд орж ирсэн.

    Цагтаа озеэки байсан түүнд дахин озеки тэр бүү хэл Ёкозуна болох зам ийнхүү нээгдлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ