• Боомтын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авахад 600 сая юанийн буцалтгүй тусламж олгоно

    Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар өчигдөр /2020.7.31/  Монгол Улсын боомтын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн солилцох захидалд гарын үсэг зурлаа.

    Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурав.

    Энэхүү төсөл нь манай улсын боомтын гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж авахад 600 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг зарцуулж, үүний үр дүнд хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад бүрэн хамруулах боломжтой болох ба улмаар гадаад худалдааны эргэлтийг түргэтгэх, эдийн засаг, нийгмийн хувьд өндөр ач холбогдолтой төсөл юм.

    Эх сурвалж: САНГИЙН ЯАМ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ