• Таван шарын төмөр замын гармын орчимд ачааны машин, галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Таван шараас Нисэх, 22-ын товчоо руу салах зам буюу 10 буудлын орчимд зам тээврийн осол гарчээ.

    Том оврын ачааны машин, ачааны галт тэрэгтэй төмөр замын гарам дээр мөргөлдсөн байна.

    Уг ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодруулахад “Ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ирээгүй. Ямартай ч тухайн ослын улмаас хүний амь эрсдээгүй. Хүн бэртэж, гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна” хэмээлээ.

    Энэхүү ослын улмаас ойр орчмынх нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдээд байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ