• БНХАУ-ын тал 30 мянган хонио амьдаар нь авах хүсэлт тавьжээ

    2020-07-31

    Гадаад харилцааны яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хэвлэлийн бага хурлын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д айлчлах үедээ амласан 30 мянган хонийг хэзээ өгөх талаар асуусан сэтгүүлчийн асуултад тус яамны Хөрш орнуудын газрын захирал Батцэцэг  “ БНХАУ-д өгөх хонины хорио цээрийн бэлтгэл ажлыг ХХАХҮЯ-ны шугамаар хангаж байгаа. Ирэх есдүгээр сард 30 мянгыг бүгдийг биш юмаа гэхэд талыг нь хүлээлгэж өгөх байх. Бэлгийн хонь учраас   БНХАУ-ын тал амьдаар нь  авах хүсэлт гаргасан” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хониор өгч буй тусламж нь хүнсний зорилготой учраас монгол хүн бөгөөд малчин өвөг дээдсээс удамшсан холч ухаантай л бол үржлийн бус мал явуулахаа мэдэж байгаа гэж найдаж байна даа. 

    • Буруу л юм хийж байна даа,  Монгол хонины генийн удмын сан ингээд байхгүй болов оо хөөрхий. удахгүй  хятадууд нь манайх ийм удмын хоньтой байсийн гээд л  дэлхий нийтэд нь зарлах байх даа

    Холбоотой мэдээ