• Собянин: Москва коронавирусын улмаас 500 тэрбумыг алдах болно

    Москва хотын дарга Сергей Собянин коронавирусын улмаас жилийн эдийн засгийн нийт хохирлыг 500 тэрбум рубль гэж тооцсон хэмээлээ.

    “Дээрээс нь бид бизнес, иргэдийг дэмжих, эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь COVID-тэй тэмцэх тогтолцоонд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар нэмэлт 250 орчим тэрбумыг зарцуулах шаардлагатай байна” гэж хотын дарга “Россия 24” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлэв.

    Собянин төсвийн төлөвлөгдөөгүй алдагдлын дийлэнх хэсгийг эмнэлгүүдийг албадан барих, сэргээн босгох, түүнчлэн эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг хангах шаардлагатай байгаатай холбон тайлбарлаж байна. Түүнчлэн дэлхийн эрчим хүчний үнэ буурахад эдийн засгийн байдалд шууд бусаар нөлөөлсөн гэж хотын дарга нэмж хэллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ