• Сэтгэл судлаач Б.Золзаяа:Хүүхдээ юунд сонирхолтойг нь нээхийн тулд 7-14 насанд нь маш олон зүйлд дагуулж очих хэрэгтэй

    2020-07-30

    Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Б.Золзаяа хүүхдийн мэргэжил сонголт, хэрхэн өөртөө итгэлтэй болгон өсгөх талаар мэргэжлийн зөвлөгөө өглөө.

    Эцэг, эхчүүд хүүхдээ ямар дугуйланд явуулах уу гэж их асуудаг. Хүүхдийн сонирхлыг нь нээхийн тулд 7-14 насны хооронд хүүхдийг маш олон зүйлд дагуулж очих хэрэгтэй.

    Харин мэргэжил сонголтын хувьд эцэг, эхийн зөвлөгөө нийгмийн хэрэгцээ, мэргэжилтний зөвлөгөөтэй хамт зэрэгцэн явж байхыг тэрээр онцоллоо.

    Мэргэжлийн чиг тодорхойлох сорилд 13 наснаас буюу есдүгээр ангиас нь хамруулах нь зүйтэй. Click To Tweet Энэ наснаас өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлж чаддаг болсон байдаг. Есдүгээр ангид хүүхдийн зан төлөвийг, 10-11 дүгээр ангид ур чадвар, сонирхлыг нь тодорхойлдог. Зан төлөв, хүүхдийн сонирхол, ур чадвар яг таг нийцэж байх ёстой. Ур чадвар, зан төлөвийг мэргэжлийн хүмүүс/кареер зөвлөх, сэтгэл зүйчид/ тодорхойлдог.

    Хүүхэд өөрийг нь бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, ойлгож, дэмжихгүй байгаа үед өөртөө итгэлгүй болдог. Эцэг, эхчүүд хоёр алдаа гаргадаг:

    • Нэгдүгээрт, хэт оролцох

    Өмсөх хувцас, хийх зүйл, идэх хоолыг өмнөөс нь шийдэж, хэт оролцоход хүүхдэд тийм ч тааламжтай биш.

    • Хоёрдугаарт, за чи өөрөө л мэд гээд орхих

    Эцэг, эхчүүд яг энэ хоёрын дундуур байж, хүүхдээ ойлгоод дэмжээд явах ёстой. Дэмжлэг гэдэг зүйл ямар нэгэн шүүмжгүй, үнэлэлт дүгнэлтгүй бол тэр бол зөв дэмжлэг.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ