• Хүүхдийн асрамжийн газраас амьдралд хөл тавьж байгаа хоёр хүүд орон сууцанд орох батламжийг нь гардууллаа

    2020-07-30

    “НОСК” ХК-иас Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч амьдралд хөл тавьж байгаа хоёр хүүд Түрээсийн орон сууцанд орох батламж гардууллаа.

    Мөн “НОСК” ХК болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэднийг орон сууцанд орох боломжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ёслолын үйл ажиллагаанд “НОСК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар М.Энх-Амар нар оролцлоо.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:

    НОСК дээр хийсэн судалгаанаас харахад ипотекийн зээлд хамрагдахад урьдчилгаа төлбөр, тогтмол орлого, НДШ байнга төлдөг байх шаардлагатай тулгардаг.

    Ипотекийн зээлд хамгийн их орхигддог хэсэг нь залуучууд байдаг. Залуучууд бол бид нарын ирээдүй.

    Мөн эрсдэлт бүлэг болох залуучуудаа төрийн халамжаас амьдралд гарах мөчид нь хэрхэн дэмжлэг болох тал дээр анхаарч ажиллана6

    ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

    Хоёр хүү маань орон сууцанд орох хөтөлбөрт хамрагдаж байгаагаас гадна ажлын байраар хангагдаж байгаа нь хамгийн чухал. Click To Tweet 2018 онд улсын хэмжээнд нийт 905 мянган ядуу хүмүүс бий. Үүнээс 45 хувь нь 18 ба түүнээс доош насны хүүхдүүд байгаа. Халамжаас хөдөлмөр лүү шилжүүлэх, ажлын байрыг бий болгох дээр шинэ сайдын хувьд тусгайлан анхаарч ажиллана. Шинэ залуу хүчинд өндөр шаардлага тавихгүйгээр, залуучуудыг сургаж, бэлтгэж, ажлын байраар хангах тал дээр хувийн болоод төрийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй6

    “НОСК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар:

    “Батдорж, Төрболд хоёр хүүхэд маань эхлэлийг тавьж байна. Халамжийн төвөөс гаргаж байгаа хүүхдийг орон сууцтай, ажлын байртай болгож, амьдралд нь дэм болох зорилгоор энэ санамж бичгийг байгуулж байна. Жилд 20 хүүхэд нас биед хүрч, амьдралд хөл тавьдаг. Эцэстээ эдгээр хүүхдүүдийг бүгдийг нь ажилтай, орлоготой болгох зорилготой.

    Халамжийн түрээсийн орон сууцанд эхний ээлжинд түрээсгүйгээр байрлуулна. Click To Tweet Цаашдаа энгийн түрээс, цаашдаа түрээслээд өмчлөх боломжоор нь хангах зорилготой”

    Үргэлжлүүлэн ёслолын үйл ажиллагааны гол зочид сэтгэгдлээсээ хуваалцлаа:

    н.Төрболд:Энэ мэдээг анх сонсоод маш их баярласан. Маш их баярлалаа. 18 жил асрахаар явж байхдаа энэ том боломжийг авна гэж бодож байгаагүй. Хичээж ажиллах болно.

    н.Батдорж:Бид хоёрт маш том боломж гарч ирж байна. Бид хоёрын хэр сайн байхаас дараа, дараачийн хүүхдүүд маань шалтгаална. Энэ байрны эзэн болохын тулд хичээж ажиллана. Одоо сурч байгаа мэргэжлээрээ өөрийнхөө талх, хоолыг олж идэхийн төлөө хичээнэ. Маш их баярлалаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ