• Мбаппе Аваргуудын лигийн шөвгийн наймд “Аталанта”-тай хийх тоглолтод тоглохгүй

    ПСЖ-ийн довтлогч Килиан Мбаппе Аваргуудын лигийн шөвгийн наймд “Аталант”-ын эсрэг хийх тоглолтод оролцохгүй.

    Парисын клубын сайтад мэдээлснээр 21 настай довтлогчийг сэргээх хугацаа гурван долоо хоног ажээ. Аваргуудын лигийн тоглолт 8-р сарын 12-нд Лиссабонд болох юм.

    Учир нь, Мбаппе Францын цомын финалд “Сент-Этьен”-тэй хийсэн тулаанд (1: 0) бэртсэн. Эхний хагасын дундуур хамгаалагч Лоик Перрин довтлогчийг цохисон тул улаан хуудас авсан. Тоглолтын дараа баруун шагайн шөрмөсний гэмтэл гэсэн онош тогтоосон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ