• Монгол эрдэмтэд элэгний вирусээс урьдчилан сэргийлэх эмийн туршилтыг эх орондоо эхлүүлжээ

    2020-07-29

    “Оном” сангийн ТУЗ-ын дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар шинжлэх ухааны ололт амжилтын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хуваалцав. Дэлхийд элэгний В вирусыг бүрэн устгах чадвартай эмний анхны загварыг гарган авсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл монгол эрдэмтэд ч адил эрдэм шинжилгээний ажлаа эхлүүлсэн талаар Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар мэдээллээ.

    Амаар уудаг, маш аюулгүй бөгөөд Дэлхийн II дайны үед хэрэглэгдэж байсан эмийг элэгний вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

    Элэгний вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр клиникийн судалгааг ХСҮТ-тэй хамтран хийж эхлүүлээд байна.

    Зөвхөн урьдчилан сэргийлээд зогсохгүй нэгэнт хавдартай болсон хүмүүсийг эмчлэх мөн боломжтой гэлээ. Клиникийн судалгааны протоколыг Монгол хэлнээ орчуулсныг ХСҮТ-ийн эрдмийн зөвлөлөөр, дараа нь ЭМЯ-ны Ёс зүйн хороогоор оруулах юм байна.

    Тэрбээр “Монгол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа ч клиникийн судалгаагаа Монголдоо хийгээд, үр дүнд нь хүнээ эмчилж, эдгээдэг, элэгний хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Монголын эрүүл мэндийн салбар дэлхийн эрүүл мэндийн салбарыг тэргүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ