• Н.Анхбаяр Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа

    2020-07-29

    Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилохоор шийдвэрлэсний дагуу Засгийн газрын Хэрэг эрх газрын дэд дарга У.Бямбасүрэн тус яаманд хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгснөөр Н.Анхбаяр үүрэгт ажилдаа орлоо.

    Ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, дэд сайд Б.Мөнхжин болон тус яамны газар, нэгжийн удирдлагууд байлцаж, шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт ажлын амжилт хүсэв. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нь 1979 онд төрсөн. Тэрбээр 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд Шинэ Зеландын Веллингтоны Виктория их сургуулийн Хуулийн сургуульд хуулийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. “Тэргүүн шадар” дипломат цолтой, төрийн болон дипломат албанд 17 жил ажилласан,  салбарын мэргэшсэн албан хаагч болно.

    Тэрээр ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хүү юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ